Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисийн гэрээг Д.Трамп дэмжсэнгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ГАМБУРГ. /NHK/. Их-20 бүлгийн дээд хэмжээний уулзалт амжилттай зохион байгуулагдсан тухай АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп твиттэр хуудсандаа жиргэжээ. Гэвч түүний уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисийн гэрээг хүлээн зөвшөөрөх хүсэлгүй байгаа болон бусад асуудлууд нь АНУ-ыг улам тусгаарлав.
Томоохон эдийн засагтай 20 бүлгийн удирдагчид өнгөрсөн бямба гарагт Герман улсын Гамбург хот дахь уулзалтаа дуусгасны дараа мэдэгдэл гаргасан билээ.
Уг мэдэгдэлд далайд хог хаягдлаа хаяхын эсрэг арга хэмжээ мөн хууль ёсны худалдааг хамгаалах эрх үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай дурдсан юм. Энэ бол АНУ-ын худалдааны бодлогын хувьд илэрхий концесс билээ. Д.Трампийн захиргаанаас шударга бус худалдааны луйвар гэж нэрлээд буй зүйлийн эсрэг ямар нэг үйлдэл хийхийн тулд импортыг хязгаарлах талаар авч үзэж байгаа юм.
Д.Трампаас бусад бүх удирдагчид Парисийн уур амьсгалын гэрээг дэмжсэн байна.
Үүнийг мэдэгдэлд нэмж оруулсан бөгөөд үүгээр АНУ-ыг хэлэлцээрээс гарсан тухай онцолж байгаа юм. Д.Трамп хэвлэлийн бага хурал хийлгүйгээр Герман улсаас явжээ.
Оронд нь, тэрбээр уг дээд хэмжээний уулзалт амжилттай зохион байгуулагдсан бөгөөд Герман улсын Канцлер Ангела Меркель хурлыг гайхалтай явуулсан тухай твиттэр хуудсандаа жиргэсэн байна. Гэвч Д.Трампийн дэлхийн дулааралтай тэмцэх арга хэмжээг авахаас татгалзсан уг явдалд А.Меркель сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн байна.
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон болон Британий Ерөнхий сайд Тереза Мэй нар уур амьсгалын талаарх уг гэрээнд Д.Трампийг эргэн оролцуулах талаас нь ятгана гэдгээ илэрхийлсэн юм.

Х.Сарнай