Х.Баттулга Ерөнхийлөгчийн тангарагаа өргөлөө.

ВИДЕО МЭДЭЭ
montastudio@montsame.gov.mn
2017-07-10 16:34:51
Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Х.Баттулга өнөөдөр Төрийн ордны их танхимд тангарагаа өргөлөө.
 
Тэрбээр Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар биелүүлэхээ батлан тангараглаж, Төрийн далбаанаас адис авав. Ийнхүү Х.Баттулга тангарагаа өргөсөн тул бүрэн эрх нь дуусгавар болж буй өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төрийн тамгыг шинэ ерөнхийлөгчид гардууллаа.
 
Ерөнхийлөгч Х.Баттулга нийт ард түмэндээ хандаж, "Монгол түмнийхээ итгэлийг хүлээж,  Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангарагаа өргөлөө. Энэ бол иргэд сонгогчдоос надад хүлээлгэн өгч буй итгэл найдвар, өндөр хариуцлага бөгөөд би Ерөнхийлөгчийн албыг өвөг дээдсээс уламжлан ирсэн төрт ёсны нандин хэлхээг залгамжлан, ард түмнийхээ төлөө сэтгэл оюунаа дайчлан чин шударгаар ажиллах дуудлага хэмээн хүлээн авч байна” хэмээв.
Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд