Аймгийн шинэ арслан, заантай наадам боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-07-11 23:08:22
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Тус аймгийн Үндэсний их баяр наадам энэ сарын 10, 11-нд болж өндөрлөв. Энэ жилийн наадамд нийт 256 хүчит бөх оролцон барилдсанаас улсын начин хоёр, аймгийн арслан 19, аймгийн заан 7, аймгийн начин 19, сумын заан 13, сумын начин 20 оролцон барилдсанаас сумын заан Л.Баттөгс, Г.Буянбат, Б.Зоригт нар тав давж аймгийн начин цол хүртлээ. Мөн аймгийн харцага Б.Түвшинтөгс зургаа давж аймгийн нэмэх харцага цолтон болов. Үзүүр түрүүнд аймгийни заан С.Очирбат, аймгийн харцага Ж.Мандахбаяр нар шалгаран барилдаж аймгийн заан С.Очирбат түрүүлж аймгийн арслан, аймгийн харцага Ж.Мандахбаяр үзүүрлэж аймгийн заан цолны болзол хангалаа. Үндэсний шагайн харваанд 11-н багийн 100 гаруй харваачид оролцсон бөгөөд нэгдүгээр байранд Дархан сумын Залуучууд театрын Д.Баярням ахлагчтай баг, удаах байранд О.Дэлгэрмөнх ахлагчтай Шарын гол сумын баг, Х.Алагаа ахлагчтай Хонгор сумын баг гуравдугаар байранд шалгарчээ.                                                                           
                                                                                                                                                          Б.Норовсамбуу
Холбоотой мэдээ