Улсын харцага А.Цацабшир дөрөв дэх удаагаа шөвгөрлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-07-14 10:51:48
Дорноговь /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Дорноговь аймгийн Эрдэнэ сумын уугуул, Монгол улсын харцага Алтанбаганын Цацабшир тав давж улсын баяр наадамд дөрөв дэх удаагаа шөвгөрлөө.
Тэрээр Архангай аймгийн Булган сумын харьяат улсын хүчит арслан Р.Пүрэвдагваар тав давж шөвгөрсөн. Монгол Улсын харцага А.Цацабшир одоогоос 10 жилийн өмнө улсын начин цол хүртэж байсан бол 2011 онд  улсын наадамд зургаа давж Монгол Улсын Харцага цол хүртсэн. Мөн улсын баяр наадамд нийт нэг удаа зургаа, гурван удаа тав давсан  хүчтэн. 
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ