Салбарын сайчуудыг шагнав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-07-15 11:38:33
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Аймаг орон нутгийнхаа хөгжлийн төлөө хоёргүй сэтгэлээр салбар бүрт олон жил үр бүтээлтэй ажиллаж хөдөлмөр 28 иргэнд уржигдар төрийн одон медаль болон бусад салбарын тэргүүний шагналаар шагнав.
 
Төв аймгийн Зуунмод хотын “Монгол туургатан” театрт Тулгар төрийн 2226, Их Монгол улсын 811, Ардын хувьсгалын 96, Төв аймаг үүсгэн байгуулагдсаны түүхт 94 жилийн ойн баярын хурал уржигдар болов.

Баярын хуралд аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, Засаг дарга Ж.Батжаргал, Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар тэргүүтэй удирдлагууд, иргэд, хөдөлмөрчид оролцов.

Хурлаар Төв нутгийн  хөгжлийн тэргүүлэх чиглэл болсон хөдөө аж ахуй, нийгэм эдийн засаг, дэд бүтэц, төр захиргааны салбаруудад олон жил үр бүтээлтэй ажиллаж хөдөлмөрлөсөн 28 иргэнийг шагнаж урамшуулсан бөгөөд Монгол Улсын Төрийн дээд одон медаль 14, салбарын тэргүүн зургаа, аймгийн ИТХ, Засаг даргын шагналаар 10 хүнийг тус тус шагнав.

Баярын хурлын үргэлжлүүлэн “Монгол туургатан” театрын нийт уран бүтээлчид хүндэтгэлийн тоглолтоор Төв нутгийн наадамчин олондоо бэлэг барьсан юм.

Ташрамд дурдахад, баярын хурлын  үеэр 1923 оны 10-р сарын 19-ний Засгийн газрын 38-р тогтоолоор халхын дөрвөн аймгийг хаадын нэрээр нэрлэж байсныг өөрчилж уулсын нэрээр нэрлэх болсноор Түшээт хан аймаг Богд хан уулын аймаг болж өөрчлөгдсөн талаар  албаныхан мэдээлсэн юм. 

 
Т.Есүхэйтөмөр
Холбоотой мэдээ