Олимпийн бамбар Булган аймгийн сумдаар аялж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2015-11-03 14:54:41

“Дархан хил–олимп Рио–2016” олимпийн бамбар Хөвсгөл аймгаас Булган аймгийн Тэшиг суманд ирлээ.

Олимпийн бамбар 2015 оны 10 сарын 29 – нд иржээ. Тэшиг сумын хилийн цэргийн анги болон албан байгууллагуудаар 24 хоногийн турш аялах энэхүү бамбарыг авсан байгууллага спортын тэмцээн зохион байгуулах бөгөөд шагналын санг тухайн байгууллага гаргах юм байна. Одоогоор сагс волейболын тэмцээн зохиогдоод байна. Бамбар үргэлжлэн Сэлэнгэ сумруу аялах юм байна.

Дашрамд хэлэхэд бамбар хилийн цэргийн ангитай аймаг сумдад очиж байгаа юм байна.

П.Батням

Холбоотой мэдээ