Үр тарианы хураалт 92,6 хувь байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-11-03 14:59:35

84440 орчим га-д үр тариа, улаан буудай тариалсан ч 50032 гагаас ургац хурааж буй Төв аймагчууд нийт тарианыхаа 92,6 хувийг хураажээ.

9 сарын 1-ээс 10 дугаар сарын 25 хүртэл үргэлжлэх чигтэй байсан хураалтын ажил мал бүхий иргэдээс болж бага зэрэг саатжээ. Учир нь газар тариалан бүхий сумын малчид өвөлжөөндөө эрт бууснаас болж, мал тариан талбай орсон цөөнгүй тохиолдол гарч, улмаар аймгийн хэмжээнд 7-10 мянган тн улаан буудайг мал идсэн байна. Иймд аймгийн Засаг дарга захирамж гаргаж, үр тарианы хураалт дуусахаас өмнө малчид өвөлжөөндөө буухгүй байхыг сануулжээ. Хүнс хөдөө аж ахуйн газрын 10 сарын 30-ны мэдээгээр үлдсэн 9 орчим гагаас  11 сарын 10 хүртэл 35 мянга орчим тн тариа хураах төлөвтэй байна.

Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ