Баяр наадмын талбайг зүлэгжүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймаг энэ жил баяр наадмаа шинэ зөөврийн талбай ашиглан зохион байгуулна. Талбай барих газраа сонгосон, одоогоор усалгааны ажил хийгдэж байна. Төв асрын хоёр га талбай, шагай болон сур харвааны хоёр га талбайг усалж зүлэгжүүлэх ажлыг Сүхбаатар ойжуулалт сумдундын ой анги ОНӨҮГ энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн компаниудтай хамтран өдөр бүр хийж байна.
Нийт дөрвөн га газар байгаа ч зөвхөн хоёр га газарт нь усалгаа хийж байгаа. Усалгааны ажлыг харицсан компаниуд өөрсдийн техник хэрэгсэл,хүн хүчийг дайчлан энэхүү ажлыг хийж байгаа хэдий ч машин тэрэгний хүрэлцээ муу байгааг хэллээ. Тиймээс аймгийн ОБГ-ын гал унтраах машиныг дайчилж байгаа юм байна. Дөрвөн машинаар өдөрт 100 гаруй тонн усыг зөвхөн наадмын талбай барих хоёр га газрыг услахад зарцуулдаг аж.
“Зүлэгний усалгаа арчилгааны ажил өдөр бүр хийгдэж байна. газар нь халцарч зүлэг ургах боломжгүй болсон газруудад үрсэлгээний ажил давхар хийгдэж байгаа. Ер нь ногоо амархан сэргэж, маш сайн ургаж байна. Гэвч бидэнд бас хүндрэлтэй зүйл байна. Оройн цагаар иргэд нөгөө ургаж байгаа зүлгэн дээр чинь машинтайгаа ирж зогсоод ууж идчихээд яваад өгөх юм. Мөн мал их бэлчиж байна. Энэ нь өдөржин халуун наранд ажилласан ажилчдын маань хөдөлмөрийг үгүй хийж байна. Харуул хамгаалалт сайн бол талбайн зүлэг ногоо маш сайн ургахаар байна...” хэмээн Сүхбаатар ойжуулалт сум дундын ой анги ОНӨҮГ-ын дарга Х. Наранбаатар хэллээ.
Тэрээр энэ асуудлаа баяр наадмыг зохион байгуулах комиссын дарга Т. Амарбаатарт уламжилсанаар харуул хамгаалалтын асуудал шийдэгдэж, нэг өрхийг талбайн сахиулаар түр хугацаанд ажиллуулахаар болсон юм.

Т. Одончимэг