ГХ-ийн сайд Л.Пүрэвсүрэн ОХУ-ын ГХ-ийн сайд С.В.Лавровтай утсаар холбогдож, эмгэнэл илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-11-03 15:17:14

2015 оны 11 дүгээр сарын 2-нд ГХ-ийн сайд Л.Пүрэвсүрэн ОХУ-ын ГХ-ийн сайд С.В.Лавровтай утсаар ярьж ОХУ-ын иргэний агаарын тээврийн онгоц осолдож олон хүний амь үрэгдсэнтэй холбогдуулж эмгэнэл илэрхийлэв.

Мөн ГХ-ийн сайд нар хоёр орны стратегийн түншлэлийн харилцааны хүрээнд  Монгол, Оросын ЗГХК-ын ээлжит хуралдааны  бэлтгэл ажлын явц, НҮБ дэх хамтын ажиллагаа,  хоёр талын дипломатуудыг харилцан богино хугацааны сургалтад хамруулж туршлага солилцох тухай болон харилцааны цаг үеийн бусад асуудалаар санал солилцов.

Холбоотой мэдээ