Петровис компани газар уснаа явагч бэлэглэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төв аймгийн Батсүмбэр, Эрдэнэ сум, Булган аймгийн Гурванбулаг, Сэлэнгэ сум болон Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Хүдэр сумдад гарсан гал түймрийг унтраахад зориулж иргэд, ААН-үүд, ТББ-ууд сайн дураараа нэгдэн, Онцгой байдлын албанд хандив, тусламжаа тасралтгүй илгээсээр байна. Тухайлбал, өчигдөр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нэг өдрийн цалингаа хандивлах урилга гаргаж, өөрийн биеэр Онцгой байдлын ерөнхий газар дээр хүрэлцэн ирж хандиваа өгсөн билээ. Тэгвэл өнөөдөр “Эко констракш” ХХК-ийн захирал С.Нямдаваа компанийнхаа зүгээс 25 сая төгрөг хандивлаж байгаа дуулгаж, ОБЕГ-ын удирдлагад батламжийг гардуулсан бол “Петровис ХХК”-ийн зүгээс “НаGGLundbv-206” загварын газар уснаа явагч автомашиныг бэлэглэлээ.
Ж.Батсайхан