Бүрэнтогтохыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлаар жишиг сум болгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-11-03 16:09:22

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сум нь гэмт хэргийн гаралтаараа аймагтаа хоёрт явж байгаа хэрэг зөрчил их гардаг сум учраас аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаанаар 2016 оноос эхлэн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулах жишиг сум болгох шийдвэр гаргалаа.

Гэмт хэргийн гаралтыг бууруулахын тулд тодорхой төлөвлөгөөтэй үйл ажиллагааг зохион байгуулах төсөвтэй, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд мэргэжлийн түвшинд анхааран ажиллаж үр дүнд хүрэхийг зорьж байгаа ажээ.

Б.Гантуяа

Холбоотой мэдээ