Жон Маккейныг тархины хавдартай гэж оношилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-07-20 14:27:25
НЬЮ-ЙОРК./TASS/. Эмч нар Аризона муж улсаас сонгогдсон Сенатын гишүүн Жон Маккейнд тархины хавдартай гэсэн онош тавьжээ. Энэ тухай лхагва гарагт түүний цахим хуудсанд нийтлэгдсэн мэдэгдэлд дурджээ.

Аризона муж улсын Финикс хотын эрүүл мэндийн төвийн мэс засалчид 7 дугаар сарын 14-нд Ж.Маккейны зүүн нүднээс 5 см урт цусны нөжрөлийг авах мэс заслыг амжилттай хийжээ. Өдгөө 80 настай сенатчийн бие сайн байгаа боловч ирэх долоо хоногоос нааш ажилдаа орох боломжгүй байгаа аж.

Гурван цаг гаруй үргэлжилсэн мэс засалд оролцсон нэгэн эмч CNN телевизэд ярилцлага өгөхдөө, цусны нөжрөл үүссэнтэй холбоотойгоор тархины хавдар /глиобластома/ бий болжээ. Эмчийн ярьснаар, уг хавдрыг тайрч авсан байна.

The New York  Times сонинд нийтлэгдсэн эмчлэгч эмчийн дүгнэлтэд "Ж.Маккейнд радио болон химийн эмчилгээ хийж магадгүй" гэжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп хурдан эдгэрэхийг Ж.Маккейнд ерөөжээ.

“Сенатч Жон Маккейн бол ямагт тэмцэгч байсан хүн. Меланья бид хоёр сэтгэл зүрхээрээ түүний гэр бүлийнхэнтэй хамт байна. Хурдан эдгээрэй” гэж төрийн тэргүүн хэлснийг Цагаан ордны хэвлэлийн алба дамжуулсан байна.

Ж.Маккейн бол Оросын талаар хатуу байр суурь баримталдаг сенатчдын нэг юм. Тэрбээр Оросын эсрэг шинээр хориг арга хэмжээ авахыг нэг бус удаа уриалж байжээ.
О.Барс 

 

 

 



Подробнее на ТАСС:
http://tass.ru/obschestvo/4426365
Холбоотой мэдээ