Багш нарын шинэ санаа, бүтээлч хандлагыг дэлгэрүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн Боловсрол соёлын газраас “Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих нь” сэдэвт шилдэг илтгэлийн уралдааныг зохион байгуулна.
Илтгэлийг сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэг, сургуулийн түвшинд зохион байгуулж шилдгүүдийг аймгийн хэмжээнд өрсөлдүүлж тэргүүн байрын илтгэл улсын уралдаанд оролцох ажээ.
Багшийн ажлын байрны тасралтгүй хөгжлийг дэмжих хичээлийн чанар үр дүнг дээшлүүлэх, багш нарын ажлын туршлага шинэ санаа бүтээлч хандлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор дээрх уралдааныг зохион байгуулж байгаа ажээ.
Б.Гантуяа
.