Орхон суманд гар бөмбөгийн тусгай анги нээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-11-03 17:11:08

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнбат Сэлэнгэ аймгийн Орхон суманд ажиллалаа. Тэрээр Орхон сумын иргэд сонгогчидтой уулзаж, цаг үеийн асуудлаар ярилцахын зэрэгцээ тус сумын 8-р ангийг сонгон гар бөмбөгийн тусгай ангийг нээсэн байна.

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат нь аймгийн гар бөмбөгийн холбооны тэргүүний хувьд уг спортыг аймагтаа хөгжүүлэх зорилгоор энэхүү үйл ажиллагааг явуулж байгаа юм. Түүнийг Холбооны тэргүүнээр ажиллаж байх хугацаанд Сэлэнгэ аймгийн хүүхдүүд улсын хэмжээнд төдийгүй олон улсад чамлахааргүй амжилт гаргаж байгаа юм. Иймээс эрхэм гишүүний хувьд зөв төлөвшин багаар ажиллах, тэсвэр тэвчээртэй болох, бусдыг манлайлах үлгэрлэх чадваруудыг давхар эзэмшихийн зэрэгцээ eрөнхий эрдмийн хичээлдээ амжилттай суралцахыг хүүхдүүдэд эрхэмлэх захисан байна.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

 

 

Холбоотой мэдээ