"Хааны эрэлд-2017"-д 26 орны 1000 гаруй дайчид оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-07-21 16:09:36
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудын энхийг дэмжих ажиллагааны чадавхийг нэмэгдүүлэх зорилготой "Хааны эрэлд" энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийн нээлтийн талаар  ЗХЖШ-аас мэдээллээ. Энэ сургууль манай улсад 11 дэх жилдээ болж байгаа уг сургуулийн нээлт  энэ сарын 23-ны өдөр Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд болно гэв.
Анх 2003 оноос АНУ-ын зэвсэгт хүчинтэй хамтран зөвхөн хоёр орны  сургууль хэлбэрээр эхэлж басан энэхүү ажиллагаа нь өргөжсөөр олон улсын цэргийн хамтарсан сургууль боллоо. Өнгөрсөн 11 жилийн хугацаанд 5 тивийн 51 улсын 11000 гаруй цэргийн албан хаагч "Хааны эрэлд" цэргийн хээрийн сургалтад оролцоод байна. Энэ жилийн "Хааны эрэлд" 26 оны 1000 гаруй албан хаагч оролцож бригад, батальоны түвшний команд штабын сургууль, рот, салааны тактикийн хээрийн сургуулийг тус тус зохион байгуулна. Таван толгой дахь хээрийн талбайд эхлэх энэ жилийн хээрийн сургуульд ротын хээрийн сургууль шинээр зохион байгуулагдах нь онцлогтой гэдгийг ЗХЖШ-ын удирдлага хэлж байна.  

Ж.Батсайхан
Холбоотой мэдээ