Айраг сум шатрын шинэ клубтэй болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-11-04 13:23:23

Дорноговь аймгийн Айраг сум шатрын жишиг клубтэй боллоо.

БСШУЯ-наас Дорноговь аймагт шатрын хоёр клуб байгуулахад шаардлагатай тоног төхөөрөмж гардуулсан нь Сайншанд сумын Ерөнхий боловсролын II хоёрдугаар сургууль, Айраг сумын ерөнхий боловсролын сургуульюм. Шинэ иж бүрдэлд 30 ширхэг шатар, шатрын хөлөг, цаг багтсан бөгөөд нийт өртөг нь 2.7 сая төгрөг аж.Мөн шатрын сургалтыг танхимын хананд явуулахад зориулагдсан хөлөг, самбар, шкаф,ном сурах бичигдагалдаж ирсэн бөгөөд тус сургууль шатрын клубээс гадна даамны сургалтыг  давхар явуулахаар танхимаа тохижуулсан байна. Учир нь Айраг сумын сургууль ноднин жилийн хичээлийн жилээс эхлээд  сургууль даяараа даам тоглох хөдөлгөөн өрнүүлсэн төдийгүй хүүхэд бүр даам тоглож сурах зорилт тавьсан нь  үр дүнгээ өгч гуравдугаар ангийн сурагчО.Хаш-ЭрдэнэМонгол Улсаа  төлөөлөн даамынАзийн аваргын тэмцээнд оролцож хос мөнгөн медаль хүртсэн амжилт үзүүлжээ. 

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ