Ж.Батсуурь: Баялаг бүтээгчдээ дэмжих нь хямралаас гарах түлхүүр

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2015-11-04 13:29:54

УИХ дахь МАН-ын бүлгээс зохион байгуулдаг “Морин цаг” мэдээллийн цагт өнөөдөр УИХ-ын гишүүн Ж.Батсуурь оролцож, баялаг бүтээгчдийг дэмжих төрийн бодлогын талаар байр сууриа илэрхийлэв.

Баялаг бүтээгчдээ дэмжих нь хямралаас гарах түлхүүр юм хэмээн Ж.Батсуурь гишүүн мэдээллийнхээ эхэнд онцлон тэмдэглэв.

Тэрбээр, Монгол улс хэдийгээр жижигхэн эдийн засагтай боловч бүс нутгийн улсуудаас хамаарал ихтэй байдаг. Монголд нийт 54 мянга гаруй жижиг дунд аж үйлдвэрүүд үйл ажиллагаа явуулж байгаа. Тиймээс жижиг, дунд үйлдвэрүүдийг дэмжих бодлогыг зөв, тууштай хэрэгжүүлэх шаардлагатай байна. Өнгөрсөн хугацаанд бодлогын алдаа их гарсан. Тухайлбал, цөөн тооны орд газарт анхаарлаа хандуулж, жижиг дунд үйлдвэрийг орхигдуулсан. Мөн хөрөнгө оруулалт татах гол нэрийн бүтээгдэхүүн болсон уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өөрчлөлтийг зөв тодорхойлж чадаагүй. Түүнчлэн баялаг бүтээгчдийг дэмжих чиглэлээ зөв тодорхойлоогүй. Өнгөрсөн хугацаанд 4 удаа үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлсэн ч төдийлөн үр ашгаа өгөөгүй. Энэ нөхцөл байдлаас үүдэн олон баялаг бүтээгчид ажиллах боломжгүй бол ажлын байр цөөрч байна” гэв.

Түүнчлэн баялаг бүтээгчдийг дэмжих бодлогыг шинэчлэх шаардлагатай байгааг мэдээлэлдээ дурьдав. Шинэчлэл хийхдээ дотоодын зах зээлээ хамгаалах зорилгоор тодорхой хууль гаргах, татварын тогтвортой орчин бий болгох, мэдээллийн системийг хөгжүүлэх ёстой. Бодлого зөв бол боломж шавхагддаггүй юм хэмээлээ.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ