Ираны "KFC" нээгдсэнийхээ маргааш хаагджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-11-04 13:38:35

ТЕГЕРАН. /BBC/. АНУ-ын түргэн хоолны “Kentucky Fried Chicken” компанийн салбар Иранд нээгдлээ гэсэн мэдээлэл гармагц тус хоолны газрыг нээгдсэнийх нь маргааш хаажээ.

Гэвч энэ нь АНУ-ын компанитай ямар холбоогүй гэж “Halal KFC” рестораны менежер хэлсэн байна.

Уг ресторан хуурамч зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулж байсан байна гэж хаасан шалтгааныг тайлбарлахдаа цагдаагийн газар мэдэгджээ.

Иран олон улстай харилцаагаа сэргээж байгаатай холбогдуулан Өрнөдийн нөлөө улсад нь газар авах вий гэсэн болгоомжлол хатуу чиг шугам баримтлагчдын дунд байсаар байна. Үүнтэй холбогдуулан уг хоолны газрыг хаасан байна.

“Буруу ойлголтын улмаас “Halal KFC”-г хаалаа. Манайхыг АНУ-ын “KFC”-ын салбар гэж цагдаа нар бодсон байна” гэж тус рестораны менежер Аббас Пазуки хэлжээ.

Д.Нямтулга

 

 

Холбоотой мэдээ