Р.Тиллерсон: Умард Солонгосыг тойрсон түгшүүртэй байдал даамжирч байгаад ОХУ, Хятад онцгой хариуцлага хүлээж байгаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН./TASS/. Орос Хятад улсууд Умард Солонгост цөмийн зэвсэг, пуужин үйлдвэрлэх эдийн засгийн боломжийг олгож байгаа ба иймд дээрх хоёр орон Умард Солонгосыг тойрсон түгшүүртэй байдал даамжирч байгаад онцгой хариуцлага хүлээж байгаа юм. Энэ тухай АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсоны зохих мэдэгдлийг баасан гарагт АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн албанаас тараажээ.
“Хятад, Орос улс эдийн засгийн байр сууринаас Умард Солонгосын пуужин, цөмийн хөтөлбөрийн гол хөдөлгөгч хүч болж байна, иймд дээрх хоёр орон бүс нутгийн болон дэлхийн тогтвортой байдалд учирч буй заналхийлэл өсөн нэмэгдэж байгаад онгой бөгөөд хосгүй хариуцлагыг хүлээж байгаа юм” хэмээн тус яамны тэргүүн Рекс Тиллерсон батлан хэлжээ.
“Дэлхийн бүх улс орнууд НҮБ-ын тавьсан хоригийг дэмжин Умард Солонгост шахалт үзүүлэхийн тулд тус улсын эсрэг эрс байр суурийг баримтлах ёстой. АНУ Солонгосын хойгийг энхийн замаар цөмийн зэвсэггүй болгох, Умард Солонгосын зүгээс дайсагнасан үйлдлийг таслан зогсоохын төлөө хүч чармайлт тавьж байна” хэмээн Р.Тиллерсон онцлон тэмдэглэжээ.

О.Барс