Банкууд нэг хувийн шимтгэлээ иргэдэд өгөхгүй боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ
batsaikhan@montsame.mn
2015-11-04 14:48:56

ШӨХТГ-аас арилжааны 13 банкинд шалгалт хийж иргэдэд зээл олгохдоо үйл ажиллагааны зардал хэмээн нэг хувийн шимтгэл авч буйг буруутгасан. Өнгөрсөн оны 12 дугаар сард болсон шүүх хурлаар "Арилжааны банкуудын нэг хувийн шимтгэл авч байгааг хууль бус” хэмээн үзэж ШӨХТГ-ын талд  шийдвэр гаргасан юм.

Гэтэл өнгөрсөн сарын 26-нд болсон анхан шатны шүүхийн шийдвэр банкуудын талд гарсан байна. Ингэснээр ШӨХТГ-ын шаардлага мухарджээ.

Уг  асуудал гурван шатны шүүхээр дамжиж Улсын дээд шүүх рүү шилжсэн. Дээд шүүх  анхан шатны шүүх рүү асуудлыг буцаасан.  Ийнхүү  жил хүрэхгүй хугацаанд нэг хэрэг дээр  өөр өөр шийдвэрүүд  гарчээ. Уг нь шүүхийн  анхны шийдвэрээр банкууд сүүлийн гурван жилийн хугацаанд иргэдэд олгосон зээлийнхээ шимтгэлийг буцаан олгох ёстой болж байв. Тэгвэл  энэ асуудал  эсрэгээрээ шийдэгдэж, банкууд иргэдэд нэг хувийн шимтгэлээ буцаан өгөхгүй болчихлоо гэж ШӨХТГ-аас мэдэгдлээ. 

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ