Иргэд олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-08-01 15:15:21
Хэнтий /МОНЦАМЭ/ Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн сургалт, хэлэлцүүлэг Хэнтий аймгийн Чингис хотноо  өнөөдөр зохион байгуулагдлаа. 

Энэхүү сургалт хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Д.Гантулга, УИХ-ын Тамгын газрын Мэдээлэл технологийн хэлтсийн дарга Ц.Борхүү, УИХ-ын Тамгын газрын ахлах зөвлөх П.Амаржаргал, тус аймгийн ИТХ-ын дарга Л.Батсайхан, Засаг дарга Н.Ганбямба, Хэнтий аймгаас сонгогдсон АИХ-ын депутатуудын төлөөллүүд оролцсон юм. Мөн сумдын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга нар болон тамгын газрын дарга, багийн Засаг дарга, албан байгууллагын төлөөлөл, аймгийн хэлтэс агентлагийн албан хаагчид хамрагдлаа.

Сургалт, хэлэлцүүлгийн дараа сургалтанд хамрагдсан сургагч багш нар мэдээлэл авч уг хэлэлцүүлгийг орон нутагтаа 9 дүгээр сарын 05-ны өдрийг дуусталх хугацаанд зохион байгуулах юм байна. 
Д.Одонтунгалаг
 
 
Холбоотой мэдээ