АНУ-ын ажиллагаа хурцадмал байдлыг даамжруулж болзошгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРСИНГАПУР. /TASS/. Өмнөд Хятадын тэнгис дэх газар нутгийн маргаанд оролцогч талууд байдлыг хурцатгах алхам хийхээс зайлсхийх хэрэгтэй гэж Индонезийн Батлан хамгаалахын сайд Рямизард Рякуду мэдэгдэв.
Залуурт пуужин сөнөөгч “USS Lassen” хөл онгоцыг Өмнөд Хятадын тэнгисийн Спратли арлуудын Суби болон Мишеф арлын ойролцоо байрлуулж, эргүүл хийлгэж буй АНУ-ын ажиллагаатай холбогдуулан тэрбээр, Өмнөд Хятадын тэнгистэй холбоотой газар нутгийн маргааныг АНУ болон БНХАУ энхийн замаар шийдвэрлэж, хурцадмал байдлыг намжаана гэдэгт Индонез найдаж байгаа бөгөөд арлуудыг нэхэмжилж буй орнууд болон дэлхийн хүчирхэг хоёр орны асуудал олон улсын худалдаа, эдийн засагт сөргөөр нөлөөлж болзошгүй юм гэж мэдэгджээ.
АНУ-ын явуулж буй эргүүлийн чөлөөт ажиллагаа тус болох болов уу гэж түүнээс асуухад тэрбээр, холбогдох талууд тухайн газар нутаг руу явахаас зайлсхийх хэрэгтэй, учир нь хүсээгүй осол гарч болзошгүй юм. Мөн энэ ажиллагаа нь одоогийн байдлыг илүү даамжруулах аюултайг онцолжээ.
Д.Нямтулга