130 га газарт 10 мянган айлын хямд орон сууц барихаар төлөвлөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ“Төлбөрийн чадварт нийцсэн орон сууц ба хотыг дахин шинэчлэх” төслийг нийслэлийн Засаг даргын Тамгын газар Сангийн яам, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэхээр санамж бичиг байгуулав.
Төслийн ТЭЗҮ-ийн судалгааг ирэх оны есдүгээр сард дуусган 2017 оноос хэрэгжүүлэх аж.
Урьдчилсан байдлаар төслийн нийт өртгийг 540 сая ам.доллараар тооцсоноос гадна хямд өртөгтэй орон сууц барихад 70-100 мянган ажлын байр бий болно гэсэн судалгаа гаргасан байна. Хотын дэд төвүүдийг түшиглэн нийт 130 га газарт 10 мянган айлын орон сууц барих урьдчилсан төлөвлөлт гарчээ. Дээрх төсөл хэрэгжсэнээр өндөр шалгууртай зээлэн хамрагдахгүйгээр орон сууцтай боломж бүрдэх гэнэ. Эхний жилүүдэд түрээсийн хэлбэрээр төлбөрөө төлөх замаар ипотекийн зээлд хамрах боломжтой юм байна.
Б.Заяа