Өвчилсөн малыг устгаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-08-07 19:00:23
Дундговь/МОНЦАМЭ/ Гурвансайхан сумын Дэрсэнэ Ус багийн нутаг Цагаан хошуу хэмээх газар мал амьтны гоц халдварт шүлхий өвчний улмаас  тогтоосон хорио цээрийн дэглэм дөрөв дэхь өдрөө үргэлжилж байна. Өнөө өглөөний байдлаар өвчилсөн малын тоо 62 байсан бол үдээс хойш 40 мал нэмэгдэж,  Онцгой байдлын хэлтэс, ХХАА-н газар, сумын онцгой комиссын хамтарсан ажлын хэсэг өвчилсөн малыг устгаж  эхэлжээ.
Хорио цээрийн дэглэмийн бүсийг анх тогтоосноос нь томруулж 27 км-ийн радиусыг хамруулсан бөгөөд энэ бүсэд 16 өрхийн 15 мянган мал багтаж байна. Ажлын хэсэг голомтын бүс дэх айл өрхийн мал сүрэгт үзлэг хийж, сумын Онцгой комисс хөдөлгөөнт болон ариутгалын пост, байнгын жижүүрийг ажиллуулж байна. Хөдөлгөөнт постыг 5 км тутамд байршуулсан ба нэмж хоёр пост гаргаж байна гэж сумын ЗДТГ- ын дарга Б.Энхтуяа хэллээ.
Сумын төвийн аж ахуйн нэгжүүд постод ажиллаж байгаа төрийн албан хаагчдад хүнс, шатахууны туслалцаа үзүүлэн, хандив өгч эхэлжээ.
 
Т. Отгонтуяа
Холбоотой мэдээ