Нагасаки атомын бөмбөгдөлтөд өртсөнөөс хойш 72 жил өнгөрч байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
НАГАСАКИ. /Kyodo/. Японы Нагасаки хот атомын бөмбөгдөлтөд өртсөнөөс хойш 72 жил өнгөрч байна.
Өнөөдөр Нагасакигийн Энх тайвны цэцэрлэгт хүрээлэнд олон мянган хүн цуглан атомын бөмбөгдөлтөд өртөн амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэлээ.
1945 оны наймдугаар сарын 9-ний энэ өдөр Америк тус хотын дээрээс "Fat Man" буюу “Тарган залуу” хэмээх атомын бөмбөг хаясны уршгаар 70 мянга гаруй хүн амиа алдсан юм.

Хохирогчдын дурсгалыг хүндэтгэх албан ёсны арга хэмжээнд Японы Ерөнхий сайд Шинзо Абэ болон 58 улс орны төлөөлөгчид оролцлоо.
Атомын бөмбөг хаясан яг тэр цагт буюу 11:02 цагт арга хэмжээнд оролцогчид нэг минут чимээгүй зогсон хохирогчдод хүндэтгэл үзүүллээ.
Атомын бөмбөгдөлтөөс амь гарсан, өдгөө амьд сэрүүн байгаа хүмүүсийн олонх нь 80-аас дээш настай аж.

Г.Доржханд