Азийн хөгжлийн банкнаас авах зээлийн талаар хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2015-11-05 09:21:17

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 14.00 цагт эхэлж, 7 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Хуралдааны эхэнд 2016 оны төсвийн багц хуулиудыг хэлэлцэх аж. Мөн Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр”-ийн зээлийн хэлэлцээр, “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төслийн нэмэлт санхүүжилт”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах хэлэлцэнэ.  Түүнчлэн “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ