Орон нутгийн тариаланчдыг Японы Такикава хотод сурган мэргэшүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
/Өвөрхангай Монцамэ/ Өвөрхангай аймаг 2011 оноос эхлэн Япон улсын Хоккайдо мужийн Такикава хот, Гадаад харилцааны хэлтэстэй хамтран ажиллаж байна. Энэ онд тус улсын “Жайка” байгууллагын санхүүжилтээр “Газар тариалан эрхлэгчдийн орлогыг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн агробизнесийг хөгжүүлэх төсөл”-ийг Арвайхээр, Төгрөг, Тарагт сумдад хэрэгжүүлж байгаа билээ.
Төслийн хүрээнд дээрх сумдаас гурван тариаланч иргэн Япон улсын Такикава хотод нэг сарын дадлага хийж, 8 сарын эхээр нутагтаа ирээд байна. Тэд хүлэмжинд тариалах нарийн ногооны чиглэлээр суралцаад ирсэн юм. Одоогоор лооль, өргөст хэмх, чинжүү, шийгуа, навчит ногоонуудыг туршилтаар тарихаас гадна сонгиныг нэг жилд үрсэлгээгээр тарих технологийг амжилттай туршиж байна.
Такикава хотоос дадлагын бааз бий болгох зорилгоор нарлаг хүлэмжийг нийлүүлж, гүн өрмийн худаг гаргаж өгснийг төслийн зохицуулагч Эгами Мицүаки, аймгийн Засаг дарга Г.Ганболд нар гэрээнд гарын үсэг зуран хүлээлцжээ.
Дашрамд дурдахад Япон улсын Засгийн газраас Орон нутгийн албан хаагчдын хамтын ажиллагааны солилцооны хөтөлбөрийн дадлагажигч бэлтгэх сургалтын хүрээнд 2011 оноос хойш 10 гаруй хүнийг Өвөрхангай аймгаас Такикава хотод сургаж мэргэшүүлээд байгаа аж.

Б.Батчимэг