Булган аймаг "Айрагны баяр"-аа аравдугаар сард тэмдэглэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-08-10 21:24:11
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт жил бүр "Айрагны баяр" тэмдэглэж ирсэн уламжлалтай. Энэ жил аравдугаар сард тэмдэглэхээр хойшлуулсан талаар аймгийн Засаг даргын Тамгын газрын холбогдох хэлтэс мэдэгдлээ. 

Ирэх жил тэмдэглэх аймаг байгуулагдсаны 80 жилийн ойг угтаж зохион байгуулах Улаанбаатар хот дахь нутгийн иргэдийн уулзалттай хамтатган "Айрагны баяр"-аа нийслэлд тэмдэглэж, айраг, адууны тухай уламжлал, соёл, зан үйлийг сурталчлахаар төлөвлөж байна.
Энэ зун зуншлага тааруу байгаагаас айраг болоод сүү цагаан идээ өмнөх жилүүд шиг элбэгшээгүй, ихэнх суманд гүү барьж, айраг сөгнөөгүй байгаа юм.
М.Батжаргал
Холбоотой мэдээ