Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын парк шинэчлэлийг нэмэгдүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
gantuya@montsame.mn
2017-08-15 08:35:46
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Бүгд найрамдах Беларусь улсын Минскийн автомашины үйлдвэрт үйлдвэрлэгдсэн МАЗ маркийн машиныг Орон нутгийн хөрөнгө оруулалтаар авч аймгийн НААҮГ-т хүлээлгэн өгчээ.

155 морины хүчтэй уг машин нь цас цэвэрлэх, хог шүүрдэх, мод зүлэг, зам услах, элс, давс, бодис цацах зэрэг олон үйлдлийг гүйцэтгэх боломжтой аж. Өнөөдрийн байдлаар НААҮГ-т бүртгэлтэй 24 машин, техник төхөөрөмж, тусгай зориулалтын трактор байдгаас өдөр тутмын үйл ажиллагаанд 14 нь л явж байна. Харин хүчин чадал өндөртэй шинэ машин нэмэгдсэнээр хотын цэвэрлэгээ үйлчилгээний чанар хүртээмж нэг алхам урагшилна гэж НААҮГ-ын ерөнхий инженер Б.Бат-Баяр хэлэв. 
Ж.Золзаяа
Холбоотой мэдээ