Иргэдийн оролцоог сайшаан урамшуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-08-16 18:31:46
Yesukheitumur Tumurbaatar
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан сумын 15 дугаар багийн тавдугаар хэсгийн гуравдугаар гудамжны айл өрхүүд хамтарч “Иргэдийн оролцоо хөгжлийн түлхүүр” бүлэг байгуулан өөрсдийн оршин сууж байгаа гудамжаа тохижуулжээ.

Иргэд гудамжиндаа явган хүний зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламжийг хийжээ. Иргэдийн оролцоо, зүтгэлийг сайшаан үнэлж БНСУ-ын Бүчон хотын ИТХ-ын дарга, төлөөлөгчид “Жишиг гудамж”-ны өрх бүрд БНСУ-д үйлдвэрлэсэн бичил электрон хэрэгсэл цэнэглэх боломж бүхий нарны энергиэр цэнэглэгддэг гэрэлтүүлгийг бэлэглэв.


Ж.Золзаяа
Холбоотой мэдээ