Шарм-эль-Шейхээс Их Британи руу өнөөдөр нисэхгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-11-05 13:51:08

ЛОНДОН. /Sputnik/. Египетийн Шарм-эль-Шейхээс Их Британи руу өнөөдөр аюулгүйн үүднээс ямар ч нислэг үйлдэхгүй гэж тус улсын Засгийн газар мэдэгдэв.  

Синайн хойгт Оросын “Airbus A321” зорчигч тээврийн онгоцны осолдсон шалтгаан тэсрэх төхөөрөг байж болзошгүй гэж лхагва гарагт тус улсын Засгийн газар мэдэгдсэн юм.

“Шарм-эль-Шейхэд одоо байгаа Их Британийн иргэдийг эх оронд нь аль болох хурдан, аюулгүй авчрахын тулд агаарын тээврийн компаниуд, Египетийн холбогдох удирдлагуудтай хамтран, зарим нислэгийг урагшлуулах зэрэг арга хэмжээ авахаар сайд нар санал нийлсэн. Энэ ажил цаг авах учир өнөөдөр Шарм-Эль-Шейхээс нэг ч нислэг үйлдэхгүй” гэж мэдэгдэлд бичжээ.

Нэмэлт хамгаалалтын арга хэмжээ авахаас нааш бүх нислэгийг цуцалсан юм.

Өнгөрөгч бямба гарагт Шарм-эль-Шейхээс Санкт-Петрбургийн чиглэлд нисэж явсан зорчигч тээврийн онгоц осолдож, 224 хүн амиа алдсанаас 25 нь хүүхэд байсан байна.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ