1918 оноос хойш анх удаагаа АНУ-ын хоёр эргийг дамнан нар бүтэн хиртэх гэж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
ВАШИНГТОН. /VOA/. Өнөөдөр болох хар хиртэх үзэгдлийг харахаар америкчууд сая саяараа далайн эрэг болон үндэсний цэцэрлэгт хүрээлэнгүүд рүүгээ сэтгэл догдлон хошуурч байна.
Наймдугаар сарын 21-ний энэ өдөр орон нутгийн цагаар 13:00 цагийн үед АНУ-ын зүүн болон баруун эрэгт нар хоёр минутын турш бүтэн хиртэх гэж байна. Тус улсын зүүн болон баруун эрэгт сүүлийн 99 жилийн түүхэнд нар анх удаагаа бүтэн хиртэх гэж байгаа нь энэ юм.
Нар хиртэх үеэр тусгай зориулалтын нүдний шил зүүхийг хүмүүст мэргэжилтнүүд зөвлөж байна.
Энэ нь дэлхийн түүхэн дэх хамгийн олон хүн ажигласан, хамгийн их судлагдсан, хамгийн их зураг дарагдсан нар хиртэлтээр бүртгэгдэх төлөвтэй байна гэж албаны хүмүүс хэллээ.
НАСА агентлаг болон бусад байгууллагын эрдэмтэн судлаачид нар хиртэлтийг газраас телескопоор болон тойрог замаас ажиглаж, судална гэж Олон улсын сансрын станц мэдэгдэв.
Мөн нар хиртэх үеэр амьтдын авир хэрхэн өөрчлөгдөж байгааг эрдэмтэн судлаачид ажиглах аж.
Нар, дэлхий хоёрын хооронд сар орж, нар бүхлээрээ буюу зарим хэсэг нь дэлхийн зарим хэсгээс харахад саранд халхлагдаж, харагдахгүй болох үзэгдлийг нар хиртэх гэнэ.
Хамгийн сүүлд 1918 онд АНУ-д хоёр эрэг дамнасан бүтэн нар хиртэлт болж байжээ. Харин 1979 онд АНУ-ын баруун эргийн таван мужид нар бүтэн хиртэж байсан гэнэ.
Дараагийн бүтэн нар хиртэлт АНУ-д 2024 онд болох аж. Харин америкчууд 2045 оноос нааш хоёр эрэг дамнасан бүтэн нар хиртэлтийг харахгүй нь ээ.

Г.Доржханд