Умард Солонгос цөмийн цэнэгт хошуу, пуужингийн хөдөлгүүрийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МОСКВА./TASS/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун баллистик пуужингийн цөмийн цэнэгт хошуу болон хатуу түлшээр ажилладаг пуужингийн хөдөлгүүрийн үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзжээ. Энэ тухай тэрбээр Цэргийн шинжлэх ухааны үндэсний академийн дэргэдэх Эрдэм шинжилэгээний хүрээлэнд зочлох үеэрээ мэдэгдсэнийг лхагва гарагт Солонгосын төв мэдээллийн агентлаг /ЦТАК/ мэдээлжээ.
“Их удирдагч тус хүрээлэнд хатуу түлштэй пуужингийн хөдөлгүүр, нүүрс төрөгчийн материал ашиглан баллистик пуужингийн цэнэгт хошуу үйлдвэрлэх хэмжээгээ нэмэгдүүлэхийг үүрэгджээ. Мөн Ким Жөн Ун тус хүрээлэнгийн үйлдвэрлэлийн явцтай танилцаж, ажилтнуудынх нь үйл ажиллагаанд өндөр үнэлэлт өгсөн байна.
О.Барс