Энэ онд 1696 хүнийг ажилд зуучилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2015-11-05 17:43:50

Дархан-Уул аймгийн Хөдөлмөрийн хэлтэсийн мэдээгээр энэ оны эхний 10 сарын байдлаар тус хэлтэст бүртгэлтэй 1696 хүнийг ажилд зуучилж 1797 ажлын байрны захиалга бүртгэгджээ.

Шинээр нэмэгдсэн ажилгүй иргэд 2185, бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 2185 байна. Мөн энэ хугацаанд 1231 иргэнд ажил мэргэжлийн зөвлөгөө өгч нийтийг хамарсан ажилд 801 хүн хамруулсан. Шинэ ажлын байр 1625, хувиараа хөдөлмөр эрхлэгч, нөхөрлөл хоршоо байгуулах иргэнийг дэмжих хөтөлбөрт 422 хүн хамрагдаж тэдгээрт 322.5 сая төгрөг зарцуулсан дүн мэдээ гарчээ. Ажилгүй иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох, ажлын байр хадгалах хөтөлбөрт нийт 464 иргэн хамрагдаж 98.8 сая төгрөг зарцуулсан. Түүнчлэн “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-т 339, малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт 14 малчин өрх хамрагдаж 68.0 сая төгрөг зарцуулсан гэж тус хэлтэсээс мэдээллээ.

                  Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ