Япон улс Умард Солонгосын эсрэг хоригоо өргөжүүллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-08-25 11:24:24
ТОКИО./TASS/. Япон улс Умард Солонгосын эсрэг хоригоо өргөтгөн Хятадын дөрөв, Намибийн хоёр компанийг хоригийн жагсаалтад нэмэн оруулжээ. Энэ тухай баасан гарагт Японы Засгийн газар мэдээллээ.

Тухайлбал, хоригт Умард Солонгосын цөмийн болон пуужингийн хөтөлбөрт дэмжлэг үзүүлсэн гэж сэжиглэгдэж буй Хятадын “Dandong” банк оржээ. Хоригийн жагсаалтад орсон Намибийн компаниуд Умард Солонгосоос ажиллах хүч авсантай холбоотойгоор орсон байна. Мөн уг жагсаалтад Хятадын нэр иргэн, Умард Солонгосын нэг иргэн орсон ба тэдний хөрөнгө Японд байгаа нь илэрсэн тохиолдолд царцаах ажээ.

Ингэснээр, одоогийн байдлаар Японы Умар Солонгостой холбоотой нэг талын хоригт нийт 72 компани, байгууллага, 80 гаруй хувь хүн багтсан байгаа аж. Дээрх арга хэмжээ нь Умард Солонгосоос бараа, ашигт малтмал импортлохыг хязгаарлах, түүнчлэн тус улс руу ирэх валютын урсгалыг бууруулахад чиглэгдэж байгаа гэдгийг онцлон тэмдэглэжээ. 
О.Барс 
Холбоотой мэдээ