Курилын арлууд дээр ОХУ-тай хамтарсан үйл ажиллагаа явуулах Японы байр суурь өөрчлөгдөөгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТОКИО./TASS/. ОХУ-тай хамтран Өмнөд Курилын арлууд дээр аж ахуйн үйл ажиллагаа явуулах асуудлаар Япон улс өөрийн эрх зүйн байр сууриа өөрчлөхгүй ажээ. Энэ тухай баасан гарагт Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Суга мэдэгджээ.
“Хойд дөрвөн арал болон хамтарсан эдийн засгийн үйл ажиллагааны хувьд бол энэ асуудлаарх манай эрх зүйн байр суурь өөрчлөгдөхгүй. Энэ томьёолол ирэх сард болох дээд хэмжээний хэлэлцээн дээр баримтлах үндсэн зарчим байх болно” хэмээн тэр онцлон тэмдэглэжээ. “Манай Засгийн газрын байр суурь бол бид дээрх дөрвөн арлын харьяаллын асуудлыг шийдвэрлэхийг хүсч байна, харин дараа нь энхийн гэрээ байгуулж, улмаар энэ үндсэн байр суурин дээрээ түшиглэн бид Оросын талтай хэлэлцээгээ үргэлжлүүлэн хийхийг хүсч байгаа” хэмээн Ё.Суга нэмэн хэлжээ.
Ё.Суга-гийн хэлснээр, Японы Засгийн газар Өмнөд Курилын арлууд дээр "түрүүлэн хөгжүүлэх нутаг дэвсгэр " байгуулахыг тойрсон нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаа төдийгүй зохих бүх мэдээллийг цуглуулах, дүн шинжилгээ хийх ажлыг хийж байгаа ажээ.

О.Барс