Таиландын Ерөнхий сайд асан Дубайд орогножээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-08-26 12:41:26
БАНГКОК./TASS/. Баасан гарагт өөрийн хэргийн талаарх шүүхийн шийдвэрийг уншиж сонсгоход ирээгүй Таиландын Ерөнхий сайд асан Йинглак Чинават одоо Арабын Нэгдсэн Эмирт улсын нутаг дэвсгэр дээр байгаа ажээ. Энэ тухай бямба гарагт The National сонинд мэдээлжээ.

Чинаватын гэр бүлийнхний үүсгэн байгуулсан “Пыа Тай” намын өндөр албан тушаалын эх сурвалжийг тус сонин иш татан мэдээлснээр, Ерөнхий сайд асан Дубайд өөрийн ах Таиландын хамгийн нөлөө бүхий улс төрчдийн нэг Таксин Чинаватын гэрт амьдарч байгаа ажээ.

Үүнээс өмнө Таиландын Шадар сайд, Батлан хамгаалахын сайд Правит Вонгсуван тус улсаас Йинглак Чинават оргон зайлсан тухай мэдээллийг баталсан ч чухам хаашаа гэдгийг нь хэлээгүй ажээ.

Тайландын Дээд шүүхийн коллеги баасан гарагт хэргийнх нь талаарх шийдвэрийг уншин сонсгоход ирээгүйн төлөө Ерөнхий сайд асан Йинглак Чинаватыг баривчлах шийдвэр гаргасан юм.
О.Барс 

Холбоотой мэдээ