Оросын иргэдийн 79 хувь нь В.Путинд итгэж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МОСКВА. /ТАСС/. Оросын иргэдийн дунд явуулсан санал асуулгын дүнгээс үзвэл, тус улсын иргэдийн 81 хувь нь Ерөнхийлөгч В.Путины ажлыг дэмжиж байна.
Иргэдийн санал асуулгын дүнд, Оросын иргэдийн 81 хувь нь В.Путины ажлыг үнэлж, 79 хувь нь түүнд итгэж байгаагаа илэрхийлжээ.
Иргэдийн 65 хувь нь хэрэв сонгууль хийвэл В.Путинд саналаа өгөхөө илэрхийлсэн байна. Намын хувьд В.Путины харьяалагддаг Нэгдмэл Орос нам 49 хувийн дэмжлэгтэй байна.
Харин Либерал ардчилсан нам 11, ОКН 7 хувийн дэмжлэгтэй байна. 2018 онд ОХУ-ын ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болно.
Ажиглагчдын хэлснээр, Оросын ард иргэдийн дийлэнх хувь нь В.Путиныг дахин ерөнхийлөгч болгох хүсэлтэй байна.