Украины асуудал ОХУ, АНУ-ын харилцаанд хохирол учруулж байна гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-08-28 09:09:56
ЛОНДОН./TASS/. Украины мөргөлдөөн үргэлжлэх нь Орос-Америкийн харилцаанд ноцтой хохирол учруулж магадгүй тухай Төрийн департаментын Украины асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Курт Волкер Лондоны “Financial Times” сонинд мэдээлжээ.

“Орос Америкийн харилцаа чухал, гэтэл энэ харилцаа Украины асуудлаас болоод доголдоод байна” хэмээн тэр ням гарагт нийтлэгдсэн ярилцлагадаа хэлжээ.

Орос улс “Минскийн хэлэлцээрийг биелүүлэх замаар явах хэрэгтэй эсэх” талаар “үндсэн шийдвэрүүдээ” гаргах шаардлагатай байгаа тухай К.Волкер ярьжээ.

Үүнээс гадна, ярилцлагадаа тэрбээр Америкийн зэвсгийг Украинд нийлүүлэх сэдвийг хөндөн ярьсан ба Д.Трампын Засаг захиргаа энэ хувилбарыг ул суурьтай авч үзэж байгаа ажээ.

“Д.Трампын Засаг захиргаа одоо Б.Обамагийн Засаг захиргаа баримталж байсан бодлогоосоо татгалзах уу аль эсвэл байр сууриа өөрчлөх үү гэдэг асуудлыг авч хэлэлцэж байгаа. Одоогийн байдлаар энэ талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй, гэхдээ энэ асуудалд өндөр түвшний хүмүүс их ул суурьтай хандаж байгаа. Мэдээж хэрэг энэ нь Ерөнхийлөгчийн шийдвэр байх ёстой” хэмээн Волкер онцлон тэмдэглэжээ.
О.Барс 
Холбоотой мэдээ