“Залуусын давалгаа” танин мэдэхүй,спортын тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-08-28 11:01:08
Ховд/МОНЦАМЭ/Ховд аймгийн ИТХ-ын дэргэдэх залуучуудын зөвлөл, Мянган угалзат орон нутгийн өмчит үйлдвэрийн газар,Хүүхэд залуучуудын парк хамтран “Залуусын давалгаа” танин мэдэхүйн болон спортын арга хэмжээ боллоо.
Залуучуудын холбоо харилцааг нэмэгдүүлэх, цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эерэг сэтгэлгээг нийгэмд төлөвшүүлэх зорилго бүхий  "Залуусын давалгаа" үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээнд  Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Ховд аймаг Мянган угалзат ОНӨҮГ-н дарга Н.Ганбат ИТХ-ын дэргэдэх Залуучуудын зөвлөлийн тэргүүн Б.Гантогоо нар оролцлоо. 

Залуусын давалгаа сагсан бөмбөг, элсний воллейбол, алтан хонх зэрэг спорт, танин мэдэхүйн төрлүүдээр явагдаж аваргуудаа шалгарууллаа. Алтан хонх танин мэдэхүйн тэмцээд 30 гаруй хүүхэд, залуучууд,сагсан бөмбөгийн төрөлд эрэгтэй 30 гаруй баг тамирчид оролцжээ. 

Тэмцээнд идэвхтэй оролцож, амжилт гаргасан тамирчдыг Мянган угалзат ОНӨҮНГ-ын харьяа “Нэвт” амралт, сувилалын газар амрах эрхийн бичиг, “Strong” фитнесс клубд 50 хувийн хөнгөлөлттэй хичээллэх эрх олгожээ.
А.Бямбасүрэн
Холбоотой мэдээ