Япон улс АНУ-ын баазуудад пуужингийн бэлтгэл хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2017-08-28 15:59:47
ТОКИО./AP/. Умард Солонгосын пуужингийн дайралтын заналхийлэл өсч байгаа энэ үед Япон улс АНУ-ын цэргийн 3 баазад пуужингаас эсэргүүцэх хамгаалалтын зэвсгүүдийг байршуулах бэлтгэл хийхээр болжээ.

Бэлтгэлийг ирэх мягмар гарагт Японы баруун эргийн нутгаар тэнгисийн цэргийн бааз болон агаарын хүчний Ёкото баазад хийх юм. 9 дүгээр сарын 7 -ны өдөр мөн энэ бэлтгэлийг Японы хойд нутгаар Мисава агаарын хүчний баазад хийнэ гэдгээ мэдэгджээ.
 
Тус бэлтгэлийн үеэр Япон АНУ-ын хамтарсан цэргийн хүчийг үнэлэх шалгуур болох юм гэж АНУ-ын цэргийн хүчнийхэн мэдэгджээ.
 
Мөн түүнчлэн "PAC-3" пуужин эсэргүүцэх системийг байршуулах хурдыг шалгах боломжийг Японы цэргийн армид олгосон байна. Умард Солонгос өөрийн пуужингийн хүчин чадлыг шалгах хэд хэдэн туршилт хийсэн бөгөөд Японы баруун эргийн нутгаар болон АНУ-ын Гуам арлын ойролцоо пуужингийн дайралт хийхээр заналхийлсэн юм.
Х.Сарнай 
Холбоотой мэдээ