Энэтхэг ба Хятад хилийн маргаантай бүсээс цэргүүдээ татахаар тохиролцжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БЭЭЖИН. /ВВС/. Энэтхэг болон Хятад улс хилийн маргаантай бүсээс цэргүүдээ татахаар тохиролцжээ.
Энэтхэгийн ГХЯ-наас өнөөдөр гаргасан мэдэгдэлд дурдсанааар, тус хоёр улс тохиролцоонд хүрснээр Шинэ Дели цэргүүдээ Докламын өндөрлөгөөс татаж байгаа аж.
Бутан улс өөрийн харьяаны нутаг гэж үздэг хэсэгт Хятадын тал автозамын ажил эхлүүлсний дараа Гималайн вант улс өөрийн холбоотон болох Энэтхэгээс тусламж гуйснаар өнгөрсөн зургадугаар сарын дундуур талуудын хооронд маргаан дэгдсэн юм.
Энэ хилийн бүсийг Энэтхэгийн тал “Доклам”, Хятадын тал “Дунлан” гэж нэрлэдэг.
Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Хятадад айлчлахаас нэг долоо хоногийн өмнө хоёр тал ийн тохиролцоонд хүрлээ.
Хятад, Энэтхэгийн зүүн хойд нутгийн Сикким муж болон Бутаны Вант Улсын хилийн уулзвар дахь Докламын өндөрлөг нь Хятад болон Бутаны маргааны халуун цэг юм. Бутан энэ бүсийг өөрийн харьяаныхаа нутаг дэвсгэр гэж үздэг бөгөөд үүнийг нь Шинэ Дели дэмждэг билээ.

Өнгөрсөн хоёр сарын хугацаанд Хятад болон Энэтхэг тус бүсэд цэргүүдээ байрлуулж, цэргүүд нь хэд хэдэн удаа мөргөлдсөн юм.
Өнгөрсөн хэдэн долоо хоногт талууд цэргээ татахыг нэг нэгнээсээ харилцан шаардаж байлаа.
3500 км газраар хиллэдэг Энэтхэг болон Хятад нь 1962 онд хилийн маргааны улмаас дайтаж байсан түүхтэй бөгөөд талууд өнөө хэр нь зарим бүсэд хилийн маргаанаа шийдвэрлэж чадаагүй байгаа билээ.

Г.Доржханд