Малчдаас хичээл эхлэх хугацааг хойшлуулах хүсэлт ирүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-08-28 21:13:15
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн хэмжээнд нийт нутгаар гандуу байсан учраас малчид хадлан тэжээлээ өмнөх жилүүд шигээ базаах боломжгүй байна.

Байгаль, цаг уурын нөхцөл, газрын гарц, хадлан өвсний байдалтай холбоотойгоор хичээлийн шинэ жил эхлэх хугацааг хойшлуулж өгөх саналыг Цагаан-Үүр, Чандмань-Өндөр, Их-Уул зэрэг сумаас ирүүлсэн боловч аймгийн Засаг дарга хичээлийг хойшлуулах боломжгүй гэсэн хариулт өгчээ. Өнөөдрийн байдлаар тус аймгийн нийт нутгийн 70 орчим хувьд гандуу, Рэнчинлхүмбэ, Цагааннуур, Улаан-Уул, Хатгал, Арбулаг, Төмөрбулаг, Рашаант суманд зуншлага хэвийн гэсэн дүгнэлтийг аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас гаргажээ.
Б.Гантуяа 
Холбоотой мэдээ