Трамп, Зеленскийн хэлэлцээнд Европын удирдагчид оролцоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-08-18 08:53:20

ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 18 /NHK/. Украины дайныг зогсоох асуудлаар даваа гарагт Вашингтон хотноо болох АНУ-ын Ерөнхийлөгч Дональд ТрампУкраины Ерөнхийлөгч Владимир Зеленский нарын хэлэлцээнд оролцоно гэдгээ Европын улсуудын төр засгийн тэргүүн нар мэдэгдлээ. 


Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер, Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон, Германы Канцлер Фридрих Мерц зэрэг таван улсын удирдагчид болон НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте тус уулзалтад оролцоно.


Оросын тал гал зогсоох хэлэлцээрийг хүлээн авахаас татгалзсан нь дайныг зогсоох хүчин чармайлтыг хүндрүүлж байна. Аллагыг зогсоох нь дайныг зогсоох гол хүчин зүйл юм” гэж В.Зеленский өнгөрсөн бямба гарагт олон нийтийн сүлжээгээр дамжуулан мэдэгджээ.


Украины цэргийн Днепр оператив-стратегийн бүлгийн хэвлэлийн төлөөлөгч Виктор Трегубов NHK телевизэд мэдээлэхдээ, манай цэргүүд Украины зүүн хэсэгт Оросын армийн давшилтыг зогсоохын тулд чадах бүхнээ хийнэ гэлээ. Түүний хэлснээр, Оросын зэвсэгт хүчин Донецк муж дахь стратегийн ач холбогдолтой Покровск хотыг эзлэхээр оролдож байна. В.Трегубов мөн Орос улс дрон үйлдвэрлэх хүчин чадалтай сайтайг дурдаад, Украины зэвсэгт хүчин нисгэгчгүй онгоцонд ихээхэн найдлага тавьж байгаагийн зэрэгцээ бидэнд явган цэрэг хэрэгтэй хэвээр байна гэжээ.



Холбоотой мэдээ