Энэтхэгийн "амьд бурхан" хүчингийн хэргээр 20 жил хоригдох ял сонсов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-08-29 16:39:50
ШИНЭ ДЕЛИ. /Reuters/. Энэтхэгийн шүүх өөрийгөө “амьд бурхан” гэж тодорхойлсон эрд шүтэн бишрэгч хоёр эмэгтэйгээ хүчирхийлсэн хэргээр  20 жилийн  хорих ял оноожээ.
 
Дера Саха Сауда гэх шашны урсгалын номлогч Гурмете Рам Рахим Сингх гэгч нь шүтэн бишрэгч хоёр эмэгтэйгээ хүчирхийлсэн болох нь өнгөрсөн долоо хоногт  тогтоогдсоноор шүүх түүнд өчигдөр буюу даваа гарагт ял оноосон байна.
 
Түүний гэм буруутай нь тогтоогдсон, хорих ял оноож магадгүй гэх мэдээлэл гарсны дараа  хэдэн мянган дагагч нь  өнгөрсөн амралтын өдрүүдэд Харяна мужид эсэргүүцлийн жагсаал хийж, жагсаал сүүлээрээ хүчирхийлэл болж хувирснаар 38 хүн амиа алдаж, 250 гаруй хүн гэмтэж бэртжээ.



Өөрийгөө “амьд бурхан” гэж тодорхойлсон энэ этгээд олон кино болон дууны клипэнд тоглосон бөгөөд Энэтхэгт төдийгүй АНУ, Канад, АНЭУ болон Австрали зэрэг улсад нэлээд алдартай нэгэн аж. Тэрбээр Энэтхэгтээ 100 мянга гаруй, дэлхийн хэмжээнд 60 сая гаруй дагагчтай гэнэ.
 
Дахин эмх замбараагүй байдал үүсэж болзошгүй гэж үзэн Харяна мужид 30 мянга орчим цагдаа эргүүл хамгаалалтад гараад байгаа аж.

 

Холбоотой мэдээ