Энэтхэгт 10 хоногийн дотор 3 галт тэрэг замаасаа гарлаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ШИНЭ ДЕЛИ. /NHK/. Энэтхэгийн баруун нутагт зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарчээ.
Энэтхэгийн төвийн нутгийн Нагпур хотоос хөдөлсөн 19 вагон бүхий галт тэрэг мягмар гарагийн өглөө Мумбай хотын ойролцоо осолдсон байна.
Тус улсын Төмөр замын яамны албаны хүмүүсийн хэлснээр, энэ галт тэрэгний 10 вагон замаас гарсан ч азаар хүн бэртэж гэмтээгүй аж.
Сүүлийн гурав хоногт тус бүсэд ширүүн бороо орж, газрын хөрс суларсан байснаас осол болсон байж магадгүй гэж холбогдох албаны хүмүүс таамаглаж байна.
Наймдугаар сарын 22-нд тус улсын хойд нутагт галт тэрэг замаасаа гарсны улмаас 22 хүн амиа алдсан юм. Мөн өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт тус улсад галт тэрэг замаасаа гарсны улмаас хэдэн арван зорчигч гэмтэж бэртсэн билээ.
Энэтхэгийн Засгийн газар төмөр замдаа шинэчлэл хийхээр Японоос тусламж хүссэн байна. Японы мэргэжилтнүүд тус улсын төмөр замын системийг саяхнаас судалж эхэлжээ.