Эш Картер Өмнөд Хятадын тэнгис дэх хөлөг онгоцонд зочлов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-11-06 13:20:44

ВАШИНГТОН. /NHK/. Өмнөд Хятадын тэнгисийн аюулгүй байдлыг хангана гэсэн АНУ-ын амлалтыг харуулахаар тус улсын Батлан хамгаалахын сайд Эш Картер тус бүс нутагт үйл ажиллагаа явуулж байгаа АНУ-ын Тэнгисийн цэргийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцонд зочилсон байна.

Тэрбээр Малайзад айлчилсан бөгөөд тэндээс АНУ-ын цэргийн нисэх онгоцоор “USS Theodore Roosevelt” хөлөг онгоцонд хүрчээ.

Өмнөд Хятадын тэнгис дэх БНХАУ-ын үйл ажиллагаа олны сэтгэлийг түгшээж байна гэж Эш Картер мэдэгдсэнийг түүнтэй хамт явсан “AFP” агентлагийн сэтгүүлч мэдээлжээ.

БНХАУ-ын байгуулсан хиймэл арлуудын ойролцоо өнгөрсөн долоо хоногоос эхлэн эргүүл хийж байгаа АНУ-ын “USS Lassen” хөлөг онгоцны командлагч, офицер Роберт Фрэнсис нисэх онгоц тээгч хөлөг онгоцонд ирж, сэтгүүлчдэд мэдэгдэл хийсэн байна.

Хиймэл Суби арлаас 10 орчим км зайд “USS Lassen” хөлөг онгоц эргүүл хийж байна гэж тэрбээр мэдэгджээ.

Мөн тэрбээр, Суби аралд хүрэхээс өмнө биднийг БНХАУ-ын эскадрын мина тээгч хөлөг онгоц 10 гаруй хоног дагасан гэж мэдэгдэв. БНХАУ-ын усанд нэвтэрсэн байна гэж тус улсын хөлөг онгоц АНУ-ын хөлөг онгоцонд удаа дараа сануулсан бол АНУ-ын хөлөг олон улсын хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байна гэж хариу мэдэгджээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ