Дархан-Уул аймагт 126 хүн суллагдаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛУИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга, Өршөөл үзүүлэх комиссын дарга Д.Ганбатын ахалсан ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллав.
Тэрээр тус аймгийн удирдлагууд болон аймгийн хууль, хүчний байгууллагуудтай ажилтнуудтай уулзаж өршөөл үзүүлэх тухай хуулийн хүрээнд хийж гүйцэтгэсэн ажлын талаар мэдээлэл хийлээ. Мөн үеэр аймгийн Прокурор П.Мөнхзул Өршөөлийн хуулийг хэрэгжүүлэх ажил тус аймагт хэрхэн зохион байгуулагдаж байгаа талаар мэдээлснээр: Тус аймаг дахь ШШГЕГ-ын харъяа жирийн дэглэмтэй хорих 445 дугаар ангиас “Өршөөлийн хууль”-д хамрагдах 197 ялтны 106 нь тус хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар, 91.в 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар хамрагдсан байна. Үүнээс 126 ялтан шууд суллагдахаас хорих ангиас 119, баривчлах ял эдлүүлэх байрнаас 6, цагдан хорих байрны хүлээлгэнээс нэг иргэн суллагдах юм байна. Шууд суллагдах ялтнуудын 31 нь Улаанбаатар хотын, 44 нь Сэлэнгэ, 46 нь Дархан-Уул, 5 нь бусад аймгийн харъяалалтай байна. Харин Чанга дэглэмтэй 435 дугаар ангиас Өршөөлийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар шууд суллагдах 30, 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар ялаас хасагдаж суллагдах 23 бүгд 53 ялтан суллагдана. Нийт суллагдах 53 ялтаны 24 нь Улаанбаатар хотын, Булганы 3, Орхоны 3, Дарханы 5, Сэлэнгэийн 4, бусад нь өөр аймгийн харъяалалтай аж. Мөн аймгийн Цагдаагийн газраас Цагдаагийн газрын захиргааны хяналтанд байгаа этгээдүүдийн хяналтыг зогсоох хувийн хэргийг хаах, бэлтгэл ажлыг хангах чиглэлээр ЦЕГ болон НХЖХ Албанаас ирүүлсэн үүрэг чиглэлийн дагуу ажилласан гэв.
Хорих ангиас хугацааны өмнө суллагдсан 25, хорих 435 дугаар ангиас өршөөлд хамрагдан суллагдах магадлалтай 120 ялтнуудыг нийгмийн халамж үйлчилгээнд хамруулах, ажлын байранд зуучлах тэтгэлэг төсөлд хамрагдах талаар аймгийн Нийгмийн Халамж үйлчилгээний хэлтэс, ТББ-тай хамтарч сургалт сурталчилгааны ажлуудыг зохион байгуулсан талаар мэдээллээ. Мөн Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудын шүүхүүдийн хэмжээнд хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хийсэн ажлаа танилцууллаа: Тухайлбал: Тус Давж заалдах шатны шүүхийн ажиллагаанд 21 ялтанд холбогдох 16 хэрэг хянагдаж байгаагаагаас нийт өршөөлд хамрагдах боломжтой 19 ялтанд, хамрагдах боломжгүй 2 ялтаны хэргийг хянаж, 13 хэргийн шүүх хуралдаан товлогджээ. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэгийн анхан шатны шүүхийн ажиллаганад 45 хүнд холбогдох 39 хэрэг байгаагаас уг хуулийн хүрээнд нийт өршөөлд хамрагдах боломжтой 44 шүүгдэгч, хамрагдах боломжгүй байж болох 1 шүүгдэгчийн хэрэг байгаа гэж танилцууллаа.
Энэ мэтчлэн хүчний байгууллагууд тус бүрдээ хуулийн хэрэгжилтийг хангуулахтай холбоотой хийж байгаа ажлуудаа танилцуулж харилцан санал солилцлоо. Дархан-Уул аймгийн хувьд Өршөөлийн хуулийн дагуу хорихоос суллагдаж байгаа орон гэргүй хүмүүст Засгийн газрын 185 дугаар тогтоолын дагуу нэг удаагийн тусламж үзүүлэх, түүнчлэн суллагдсан иргэдийг ажлын байраар хангахад орон нутгийн төр захиргааны байгууллага, аж ахуйн нэгжүүдийн анхаарлыг чиглүүлсэн. Суллагдаж байгаа хүмүүсийн дунд орон гэргүй очих газаргүй хүн байхгүй бүгд гэрийн хаягтай, тосож авах ар гэр, асран хамгаалагчтай бий гэдгийг онцолсон юм.
Б.Норовсамбуу