“Эрүүл Архангай” өдөрлөг болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай \МОНЦАМЭ\. Архангай аймагт УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн санаачилгаар “Эрүүл Архангай” өдөрлөгийг энэ сарын 9,10-нд зохион байгуулах гэж байна. Энэ өдөрлөгөөр эрүүл мэнд, урлаг, спортын арга хэмжээнүүд зохиогдох юм. Эрүүл мэндийн чиглэлээр л гэхэд “Элэгний эмгэггүй Архангай” төслийн талаарх мэдээллийг өгөх бөгөөд төслийн хүрээнд 18-40, 65-аас дээшхи насны хүмүүс В,С вирусын үзлэгт хамрагдах болсон тухай болон бусад мэдээллүүдийг өгөх юм.
Мөн сумдын эмнэлгүүдийн дотрын эмч нар, лабораторийн мэргэжилтнүүд сургалтад хамрагдах ажээ.
Харин хүчний байгууллагууд, сурагчид, иргэдийн дунд спортын тэмцээн уралдаануудыг ангилалтайгаар зохион байгуулах юм байна.
“Эрүүл Архангай өдөрлөг”-ийн үеэр урлагийн ажилтны өдөр давхар тохион байгаа учраас УЭДТ-ын жүжигчдийн драмын жүжгийн дээжүүд тоглогдохоос гадна аймгийн ХДТ-ын тоглолт болох юм байна.
Энэхүү арга хэмжээг уламжлал болгохоор төлөвлөжээ.

Б.Гэрэлт-Од