400 гаруй авто машинд хяналт шалгалт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-09-05 20:36:28
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Засаг дарга малын гоц халдварт болон халдварт өвчин дамжин тархах, гадны аймаг, сумдын гоц халдварт өвчин гарсан бүс нутгаас амьд мал тээвэрлэх, тууварлах, отор нүүдэл хийх, шилжилт хөдөлгөөнийг хориглох, түүхий мах, нойтон арьсыг төв суурин газарт оруулахгүй байх зэргийг хориглосон захирамж гаргажээ.

Архангай аймгийн Онцгой байдлын газар, МХГ, ЦГ, БОАЖГ зэрэг байгууллагууд энэ сарын 01-нээс 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл  хугацаанд эргүүл, хяналт шалгалт хийж, байнгын постыг ажиллуулж байгаа ажээ. ОБГазар энэ сарын 01-05-ны хооронд улсын чанартай авто зам дагуух байнгын постоор дамжин өнгөрсөн 400 гаруй автомашинд үзлэг шалгалт хийсэн байна. Ямар нэг зөрчил болон сэжигтэй зүйл илрээгүй, жолооч, зорчигч гээд 850 гаруй хүнд захирамжийн дагуу бэлтгэсэн санамж, боршурыг тараан, зөвлөмж сэрэмжлүүлэг хүргэжээ.

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ